Каспийн тэнгис эрчимтэй ширгэж байна

Zuv.mn
15 цаг 44 минутын өмнө

Дэлхийн хамгийн том нуур болох Каспийн тэнгис эрчимтэй ширгэж байгаа нь энэ нууртай аж амьдралаа холбосон таван улсын олон сая хүн амын түгшүүрийг төрүүлж байна.

Тус нуурын усны түвшин сүүлийн 30 жилд 2.3 метрээр доошилсон бөгөөд энэ зууны төгсгөл гэхэд дахиад 5-21 метрээр багасах магадлалтай гэсэн судалгааны дүнг Лидсийн их сургуулийн эрдэмтэд танилцуулжээ.

Каспийн тэнгисийн эрэгт олон жилийн өмнө баригдсан боомтуудад одоо ус очихоо больсон бөгөөд Урал, Ижил мөрнөөс цуцтгаж буй усны хэмжээ багасаагүй ч ширгэх үйл явцын хурдац нэмэгдэж байна гэдэг судалгааны дүн ээлж дараалан гарсаар байгаа юм.

Каспийн тэнгис нь 371,000 км2  буюу ХБНГУ-ын / 357,592 км2/ газар нутгаас том хэмжээтэй, энэ утгаараа нутгийн иргэдийн хувьд хоол хүнсний эх сурвалж төдийгүй уур амьсгалын тохируулагч болж, тойрсон таван улсынхаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шалтгаан болдог юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна