ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Цөмийн эрчим хүчний долоо хоног”-ийн хүрээнд болж буй форумд оролцох үедээ бага оврын атомын цахилгаан станцыг удахгүй олноор нь үйлдвэрлэж эхлэх гэж байгаагаа зарлажээ.
"Бид бага оврын, хуурай газрын болон хөвөгч атомын цахилгаан станцын төслүүдийг боловсруулж байгаа. “Росатом”-ын тэргүүн саяхан надад энэ талаар хэлсэн. Бид удахгүй бөөнөөр нь үйлдвэрлэнэ" гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Оросын Далайн Удирдах Зөвлөлийн дарга Николай Патрушев өнгөрсөн гуравдугаар сард мөн энэ сэдвийг хөндөж, “Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын хувьд эрчим хүчийг шугамаар хол зайд дамжуулах нь алдагдалтай. Удахгүй олноор нь үйлдвэрлэх бага оврын атомын цахилгаан станцууд нь Арктикийн ард иргэдийг эрчим хүчээр хангах асуудлыг шийднэ” гэж байсан юм.
Манай Улсын хувьд энэ мэдээлэл яагаад ач холбогдолтой вэ гэвэл, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко 2023 оны аравдугаар сард Монгол, ОХУ-ын Засгийн газрын комиссын хуралдаанд оролцох үедээ ”Бага оврын АЦС барьж өгөхөд бэлэн” гээд, “Энэ салбарын маш их ирээдүйг олж харсан” гэж онцолж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.64.215
ОРОС НОХОЙНУУДААР БАРИУЛЖ ҮЛ БОЛНО
Хариулах66.181.191.220
чиний хужаа чинь ОРОС шиг атомын станц барьж чадахгүйг мэддэггүй юмуу???