АНУ цэрэг армиа идэвхижүүлж эхлэв үү

Zuv.mn
2025/09/28

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Цагаачдыг саатуулах төвүүдийг хамгаалах, тэдгээрийг чиглэсэн эсэргүүцлийг дарах” зорилгоор Орегон мужийн Портлэнд хот руу Холбооны армийн бие бүрэлдхүүнийг илгээх зарлиг гаргасан нь маргаан дагуулаад байна.

Тэрбээр дараа нь Truth Social дээр зарлигаа тодотгохдоо шаардлагатай тохиолдолд бүрэн хүч /Full force/ ашиглахыг зөвшөөрсөн гэсэн ч тэр нь яг яахыг хэлж байгаагаа тайлбарлаагүй нь маргааныг улам ширүүсгэх нөхцөл болжээ.

Д.Трампыг зарлиг гарсан даруйдаа маргаан дагуулсан бөгөөд Ардчилсан намын голдуу улстөрчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн аж. Ялангуяа Орегон мужийн захирагч Тина Котек “Портлэндэд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсээгүй. Манай Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагуудын байдал тайван байна. Ийм үед цэрэг байршуулах нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болно” гэж мэдэгджээ.

Д.Трамп нь цагаачдын эсрэг явуулж буй бодлогыг нь эсэргүүцсэн эсэргүүцлийг дарах нэрээр цэрэг, амийн хүчээ ашиглах асуудлыг хөндөөд багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл Портлэндэд цэрэг байршуулах шийдьэр гаргасан нь нэг талдаа Ардчилсан нам эрх барьж буй муж улсуудад Холбооны армийн бүрэлдэхүүнээс байршуулж байгаа мэт, нөгөө талдаа ер нь л цэрэг армиа идэвхжүүлээд байна уу гэсэн хардлагыг төрүүлээд эхэлжээ. 

Зураг: Орегон мужийн Портланд хотод энэ сарын 1-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн ажилтнууд Цагаачдыг цагдан хорих газруудыг хамгаалж байгаа нь.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.141
    2025/09/28

    Израилын боол болсон АНУ-г яг харуулжээ. https://www.facebook .com/100078680213849 /videos/215971608117 3270

    Хариулах
  • 202.9.46.141
    2025/09/28

    Трамп дэлхийн бүх улсуудыг үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж, хилээ сахихыг уриаллаа‼️ Улс орны удирдагчдыг өвөг дээдсийнхээ зүтгэлийг санаж, “ард түмнээ хамгаалах ариун үүргээ биелүүлэхэд” уриаллаа. Тэгэхгүй бол “Танай улсууд там руу унана” Цагаачлалаар дарагдаж, өөрийн өвөрмөц өнгө төрхөө алдах нь хамгийн том аюул гэдгийг ТРАМП онцлон хэллээ. Дэлхийн хямрал Дэлхийн 3-р дайны тухай ярилцаж байгаа үед бүх улс оронд ноцтой сануулга өглөө‼️‼️‼️ Д. Трамп НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгийг бага сага товчилж гол агуулгыг хүргэе. Тэрээр: Илтгэлийн төгсгөлд Трамп бүх улсуудыг үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж, хилээ сахихыг уриаллаа. “Тусгаар тогтносон улс бүр хилээ хамгаалах эрхтэй. Та бүхэн соёл, уламжлалаа хайрлан хамгаалах ёстой. Цагаачлалаар дарагдаж, өөрийн өвөрмөц өнгө төрхөө алдах нь хамгийн том аюул” гэж тэр анхааруулав. ( манайх 200 мянган гадны ажилчин авах гэж зүтгүүлэх.. .)) Тэрээр чуулганы танхимд цугларсан дэлхийн удирдагчдыг өвөг дээдсийнхээ зүтгэлийг санаж, “ард түмнээ хамгаалах ариун үүргээ биелүүлэхэд” уриаллаа. Трамп НҮБ-ын индэр дээрээс: “Танай улсууд там руу унана” Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дахь удаагийн чуулганы индэр дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эргэн ирж, хурц өнгө аястай үг хэлэв. Тэрбээр зургаан жилийн дараа энэ танхимд дахин зогсож буйгаа тэмдэглэн, “телепромптер ажиллахгүй байгаа учир зүрхнээсээ шууд ярина” гэж эхлэв. Америкийн “алтлаг эрин үе” Трамп эхний ээлжинд дотоод бодлогоо магтан харууллаа. Өмнөх удирдлагын дөрвөн жилийг тэр “сул дорой, хуульгүй, радикал” гэж тодорхойлсон бол өөрийн найман сарын ажлыг “Америкийн сэргэлт” гэж нэрлэв. “Өнөөдөр Америк дэлхийн хамгийн халуун улс. Хамгийн хүчтэй эдийн засагтай, хамгийн бат хилтэй, хамгийн хүчирхэг армитай, хамгийн сайн нөхөрлөлийг тогтоосон, хамгийн өндөр сэтгэлтэй улс боллоо. Энэ бол Америкийн алтлаг эрин үе” гэж тэр онцлов. Түүний хэлснээр, инфляци ялагдсан, хүнсний үнэ, бензин, моргейжийн хүү бүгд буурсан, харин хувьцааны зах зээл түүхэн дээд түвшинд хүрсэн. Ажилчдын цалин сүүлийн 60 жилийн хамгийн хурдан өсөлттэй, хөрөнгө оруулалтын урсгал 17 их наяд ам.доллар давжээ. “Би дэлхийн түүхэнд хамгийн сайн эдийн засгийг байгуулж байсан, одоо түүнээс ч илүүг дахин хийж байна” хэмээн өөрийгөө магтав. Цагаачлал ба “нуранги туршилт” Хил хамгаалалтыг Трамп өөрийн хамгийн том амжилтын нэг хэмээн тодотгож, сүүлийн дөрвөн сар дараалан АНУ-д нэг ч хууль бус цагаач нэвтрээгүй гэж мэдэгдэв. “Манай өмнөд хилээр асар том довтолгоо зогссон. Хэрэв та хууль бусаар АНУ-д нэвтэрвэл шоронд орно эсвэл буцаагдана. Өөр сонголт байхгүй” гэв. Тэр Европыг жишээ татаж, Австри, Герман, Швейцарийн шоронгийн ихэнх хоригдлууд гадаадын иргэд болсныг онцлон, “нээлттэй хил гэдэг нь бүтэлгүй туршилт. Хэрэв та нар зогсоохгүй бол танай улсууд там руу унана” гэж анхааруулав. Долоон дайныг дуусгасан гэх мэдэгдэл Трамп гадаад бодлого дээр өөрийгөө түүхэн энхийн зуучлагч болгон дүрсэллээ. “Би долоон дайныг дуусгасан. Камбож ба Тайланд, Косово ба Серби, Конго ба Руанда, Пакистан ба Энэтхэг, Израиль ба Иран, Египет ба Этиоп, Армени ба Азербайжан. Энэ бүгд олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнүүд байсан. Үүнийг дуусгасан ерөнхийлөгч өмнө нь байгаагүй” гэж тэр мэдэгдэв. Гэвч түүний хэлснээр НҮБ эдгээрт ямар ч оролцоогүй, “хоосон үгсээр” хязгаарлагдсан аж. “НҮБ-ын хийдэг зүйл бол зөвхөн хүчтэй үгтэй захидал бичих. Харин дайныг дуусгах зүйл бол үйлдэл” гэж тэр ширүүнээр шүүмжиллээ. Иран, Израиль, Газын мөргөлдөөн Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг устгасан тухайгаа бахархан ярив. Түүний өгүүлснээр, “Operation Midnight Hammer” нэртэй ажиллагааны үеэр АНУ-ын В-2 бөмбөгдөгч онгоцнууд Ираны гол байгууламжийг бүрмөсөн устгасан гэнэ. Мөн Израиль–Ираны 12 өдрийн дайныг өөрийн зуучлалаар дуусгасан хэмээн мэдэгдэв. Газын асуудлын тухайд тэр “барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллах ёстой” хэмээн шаардсан бөгөөд Палестины улсыг нэг талын шийдвэрээр хүлээн зөвшөөрөх нь “терроризмд шагнал өгөхтэй адил” гэж буруушаав. Украины дайн Орос–Украины дайны тухайд Трамп: “Энэ дайн эхлэх ёсгүй байсан. Би ерөнхийлөгч байсан бол огт эхлэхгүй байлаа. Одоо 3.5 жил үргэлжилж, долоо хоногт 5-7 мянган цэрэг амь үрэгдэж байна” хэмээн мэдэгдэв. Тэрээр хэрэв Орос найрамдлын гэрээнд бэлэн биш бол АНУ хүчтэй тарифын шинэ багц хэрэгжүүлэхэд бэлэн гэж анхааруулав. Европ ч үүнд нэгдэж, Оросын эрчим хүчнээс бүрэн татгалзах шаардлагатай гэж тэр үзэж байна. НҮБ ба “хоосон байгууллага” НҮБ-ын үүргийн талаар Трамп хатуу байр суурь илэрхийлэв. “Асар их боломжтой байгууллага. Гэтэл өнөөдөр тэр чадавхиасаа асар хол. Хоосон захидал бичдэгээс цаашгүй. Энэ бол асуудал шийдэх арга биш” гэж тэр хэллээ. Мөн өөрийн намтар руу эргэн орж, Нью-Йоркийн барилгын бизнес эрхлэгч байхдаа НҮБ-ын төв байрыг 500 сая ам.доллараар шинэчлэх санал гаргасан ч төслийг 2–4 тэрбум ам.долларын “авлигатай, үрэлгэн” хэлбэрээр хэрэгжүүлснийг дурсав. “Тэгээд ч тэд надад амласан гантиг шалыг хийж чадаагүй, одоо ч эцэслээгүй” гэж тэр ёжиллоо. Уур амьсгалын өөрчлөлт – “хамгийн том луйвар” Цаг уурын өөрчлөлтийн талаар Трамп өмнөх байр сууриа бататгав. “Climate change гэдэг нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том луйвар. Ногоон эрчим хүч бол дампуурал. Салхин турбинууд бол инээдтэй, зардал өндөр, Хятад өөрөө хэрэглэдэггүй мөртлөө бусдад зардаг. Хэрэв та нар энэ ‘ногоон луйвар’-аас салж чадахгүй бол улс чинь сүйрнэ” гэж тэр мэдэгдэв. Тэр Европын өндөр цахилгаан эрчим хүчний үнийг жишээ татаж, “ногоон бодлого нь байгальд тус болоогүй, харин үйлдвэрлэлийг Хятад руу шилжүүлсэн” хэмээн дүгнэв. Дэлхийн удирдагчдад хандан Илтгэлийн төгсгөлд Трамп бүх улсуудыг үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж, хилээ сахихыг уриаллаа. “Тусгаар тогтносон улс бүр хилээ хамгаалах эрхтэй. Та бүхэн соёл, уламжлалаа хайрлан хамгаалах ёстой. Цагаачлалаар дарагдаж, өөрийн өвөрмөц өнгө төрхөө алдах нь хамгийн том аюул” гэж тэр анхааруулав. Тэрээр чуулганы танхимд цугларсан дэлхийн удирдагчдыг өвөг дээдсийнхээ зүтгэлийг санаж, “ард түмнээ хамгаалах ариун үүргээ биелүүлэхэд” уриаллаа. “Бид хамтдаа илүү сайхан, илүү аюулгүй, илүү үзэсгэлэнтэй дэлхийг бүтээж чадна. Энэ нь өнөөдрөөс эхлэх ёстой” хэмээн илтгэлээ өндөрлөв.

    Хариулах