​ НҮБ-аас Иранд тавьсан хориг үйлчилж эхэллээ

Zuv.mn
14 цаг 59 минутын өмнө

НҮБ Иранд тавьсан хоригоо 2015 онд цуцалсан билээ. Тухайн үедээ газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнэ ханшийг нь унагаж, олборлолтын зардал өндөр ордуудтай ОХУ-ыг туйлдуулах зорилгоор АНУ-ын зүтгүүлэн батлуулж байсан энэ шийдвэр хүчингүй болж, Иранд тавьсан хориг өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

НҮБ хоригоо цуцалснаар газрын тосны үнэ унасан ч Иран мөнгөтэй болсон бөгөөд Сирийн асуудалд орох гэх мэтээр АНУ-д ашиггүй байдлаар зарцуулах болсон тул хоригийг буцааж сэргээх асуудал яригдах болсон юм.

Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Иранд тавьсан хоригийг цулах асуудлыг зургаан сараар хойшлуулах” тухай ОХУ, БНХАУ-ын саналыг хэлэлцэн санал хураахад дөрвөн улс дэмжиж, хоёр улс түдгэлзэн, есөн улс эсэргүүцсэнээр хориг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Хориг сэргэснээр Иран улс уран олборлох, баяжуулах, цөмийн материал, технологийг эзэмших, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг бусад улстай хамтарч явуулах, хөнөөл өндөртэй зэвсгийг гаднын улс орнуудаас худалдаж авах боломжгүй болж байгаа бөгөөд бусад улсуудын хувьд дээр дурдсан ажилд хамтрахгүй байх, хувь хүн болон хуулийн этгээдүүдийнх нь хөрөнгийг царцаах, зөрчсөн тохиолдолд тодорхой хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна