Энхийг сахиулагчид буудуулсан дүрвэгчид тусламж үзүүлж НҮБ-д хүлээлгэн өгчээ

Х.Есү
20 цаг 46 минутын өмнө

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид НҮБ-ын мандатад заагдсан үүргээ чадварлагаар биелүүлжээ.

Тодруулбал, Жамжанг суурингийн Ажоунг Тонк дүрвэгсдийн хуарангийн оршин суугч Мухаммэд Мажар гэх 39 настай иргэн баруун хөлийн шилбэндээ буудуулж хугарснаас хойш 1 жил өнгөрсөн, эмнэлгийн тусламж авч чадаагүй, өнөөг хүртэл хөл нь эдгэрээгүй байгаа талаараа захидал бичин тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй "Зэв" баазаас тусламж хүсчээ. 

Харин уг баазад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж НҮБ-ийн дүрвэгсэдийн асуудал хариуцсан байгууллага (UNHCR)-ийн удирдлага, ажилтангуудад хүлээлгэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна