“Hackathon 2025”-ын шилдэг багуудын өрсөлдөөн өнөөдрөөс эхэллээ

Х.Есү
13 цаг 10 минутын өмнө

ХААН Банкнаас шинэ санаагаа бүтээлч шийдлээр баяжуулж, хэрэгжүүлэх боломж олгохоор технологи сонирхогч залуусын дунд нээлттэй зарладаг “Hackathon 2025” тэмцээний сүүлийн шатанд шалгарсан шилдэг 7 багийн өрсөлдөөн өнөөдрөөс эхэллээ. 

Тэмцээн 3 үе шаттай явагдаж буй бөгөөд эхний шалгаруулалтыг цахимаар ирүүлсэн  танилцуулгуудаас шигшиж, 2 дахь шатанд тэнцсэн 7 баг 2025.10.08 - 2025.10.10-ны өдрүүдэд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт менторуудын зөвлөсний дагуу тодорхой сэдвийн хүрээнд 72 цагийн турш хөгжүүлэлт хийж өрсөлдөх юм.  Ийнхүү гурван өдрийн турш ур ухаанаа сорин өрсөлдөж, бодит ажил хэрэг болгосон технологийн шийдлүүдээ багууд 10-р сарын 10-ны өдөр танилцуулснаар “Hackathon 2025”-ын шилдгүүд тодорно. Шагналын сан тун өндөр буюу тэргүүн байр эзэлсэн баг 20,000,000, 2-р байр 15,000,000, 3-р байрны эзэн баг 10,000,000 төгрөгийн эзэн болно. 

“Hackaton 2025 - Future of Digi Pay” тэмцээнд оролцож буй багууд: 

  • Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх

  • Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем

  • Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд

  • Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл

  • Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд шинэлэг санаа гарган өрсөлдөж буй.

Энэ удаагийн “Hackaton 2025” тэмцээнээр онцолж буй  Digi Pay аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн үйлчилгээг тав тухтай, хурдан шуурхай авах боломжтой. Digi Pay апп нь 100,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин түүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Тус аппликэйшнийг ХААН Банкны IT-гийн чадварлаг залуус хөгжүүлж, жил гаруйн өмнө зах зээлд нэвтрүүлсний дээр өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулсаар өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх super app болгон хөгжүүлээд буй билээ.

                                                             Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна