“Green day” ногоон өдөрлөгт гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна

Х.Есү
3 цаг 15 минутын өмнө

ХААН Банк тогтвортой амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлан таниулах, байгальд ээлтэй сонголтыг уриалах зорилгоор 2025 оны 10-р сарын 11-ний бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Green Day” ногоон өдөрлөг зохион байгуулах гэж байна. 

Тус өдөрлөг нь тогтвортой, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг өдөр тутамдаа хэвшүүлж, хэрэгжүүлэхэд туслах шинэлэг санаа, шийдэл, туршлагыг хуваалцах нээлттэй орон зай байх юм.

Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр орчин үеийн ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт бүхий тогтвортой хэрэглээний шийдлүүдтэй танилцах боломжтой. “Green Zone” хэсэгт ХААН Банктай хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан асрууд байрлах бөгөөд  ХААН Банкны ногоон зээлээр тэндээс сонголтоо хийн худалдан авалт хийх боломжтой. 

Тухайлбал, цахилгаан автомашин, ногоон барилгын материал, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, байгальд ээлтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн, мод ургуулах хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм. Мөн тэнд хүрэлцэн очсоноор тогтвортой хөгжлийн сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулга сонсох боломжтой. Асрын хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба бизнесийн нөлөөлөл”, “Тогтвортой амьдралын хэв маяг”, “Ногоон технологийн шалгуур ба MONGEFF төсөл”, “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төсөл” зэрэг сэдвээр мэргэжилтнүүд, хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлэг, воркшоп зохион байгуулах юм.

Түүнчлэн “Green Day” ногоон өдөрлөгийн үндсэн хөтөлбөрт гэр бүлийн гүйлтийн тэмцээн, “Quiz Time with Miko” мэдлэг сорих тоглоом, FOUX хамтлаг болон DJ  нар ая дууныхаа дээжээс өргөхөөс гадна хүүхдүүдэд зориулсан тоглоомын булан, бүтээлч орон зай, “Үлгэр амилах цаг” хөтөлбөр ч мөн багтсан байна. Өдөрлөг 11:00 цагт эхэлж, бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

ХААН Банк үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, 2020 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудыг стратегидаа тусган, Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан, энэ хүрээнд нийгэм, эдийн засаг, байгальд ээлтэй олон санаачилгыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, ногоон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр  2024 онд олон улсын зах зээлээс 331.2 сая ам.доллар татан төвлөрүүлсний зэрэгцээ мөн онд 712 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон нь арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 52.6 хувийг дангаар бүрдүүлж байна. 

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо “Green Day” ногоон өдөрлөгт хүрэлцэн ирж, тогтвортой хөгжлийг дэмжих санаачилгад нэгдээрэй. Өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

                                                    Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна