Эмч нар цөхөрч байна

Х.Есү
7 цаг 56 минутын өмнө

Эмч эмнэлгийн ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд жагсаал зохион байгуулж буй эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, эмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яамнаас судалж, бодит боломжоо ярилцан, гарц шийдэл хайхаар тогтжээ. 


Бид жагсаалд оролцсон эмч нарын байр суурийг хүргэж байна. 

Эх баригч эмч Р.Болормаа: Бид өнөөдрийн байдлаар гар дээрээ 1.5 сая төгрөгийн цалин авдаг.  Эмнэлгийн ажилчдын ар гэр нь нхөрийнхөө цалин дээр тогтдог гэж ярьдаг. Гэтэл манай нөхөр бид хоёр хоёулаа эрүүл мэндийн слбарт ажилладаг. 

Тийм болохоор амралтын өдрүүдээд хүүхдүүдтэйгээ амрах завгүй л ажилладаг. Бид нэг ч өдөр залхууралгүй ажилладаг. Ингэж ажиллаад байхад бид хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг хүнээс мөнгө зээлж байж авч өгдөг. рүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол зүгээр л ажилтай ядуучууд гэсэн үг. Аав ээж нь ийм өрөвдөлтэй байгааг хүүхдүүд минь мэдрэх вий дээ.

Эмч Ч.Бямбацэрэн: Би эрүүл мэндийн салбарт 33 жил ажилласан. Би 1.4 сая төгрөгийн цалинтай 33 дахт жил рүүгээ орж ажиллаж байна. Үүнээс татвар шимтгэл гээд бараг 800 мянган төгрөгийг нь авчихдаг. Олон зээлтэй болохоор цалингаа авсан ч зээлээ дарж чаддаггүй. 

Бид дэлхийн жишигт нийцсэн үнэтэй цалинг шаардаагүй. Яг л тохирсон цалингаа шаардаж байна. Бидний сарын цалин баячуудын нэг өдрийн л хоолны мөнгө. Өөрсдийн зардлаа тана. Эмч нарынхаа цалинг нэм.

Эмч Б.Уянга: Эрүүл мэндийн салбарынхны цалин хаанаа ч хүрэхгүй бүгд элгээрээ хэвтэж байна. Ж.Чинбүрэн сайд энэ өвөл нэг ч хүүхэд коридорт хэвтүүлэхгүй гэсэн. Энэ чинь ямар ч боломжгүй шүү дээ. Нөхцөл байдлыг мэдэхгүй байж ингэж болохгүй. Манай эмнэлэг 200 ортой гэтэл бид жил болгон 400-500 ор гарган хүүхдүүдээ авдаг. 

Хөрсөн дээр бууж энэ нөхцөл байдлыг мэдрээгүй байж хүүхдүүдийг коридорт хэвтүүлэхгүй гэж ярьж байгаа нь мэдлэггүйн шинж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна