Гэмтэл согог судлалын үндэсний төвд төрөлжсөн нарийн мэргэшлээр суралцагсдын төгсөлтийн шалгалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
2025 оны төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтанд нийт 24 эмч хамрагдсан бөгөөд “Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс засал”, “Яс, үений мэс засал судлал”, “Түлэнхийн нөхөн сэргээх мэс засал судлал”, “Гавал тархины гэмтлийн мэс засал судлал”, “Нурууны мэс засал судлал”, “Цээж, хэвлийн гэмтлийн мэс засал судлал” зэрэг зургаан чиглэлээр амжилттай суралцаж төгслөө.
Шалгалтын бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, АУ-ны доктор, профессор С.Баатаржав нар болон тасгийн зөвлөх эмч, эрхлэгч эмч нар оролцож, төгсөгчдийн мэдлэг ур чадварыг сорьсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна