Энэ даваа гарагт Жоэл Мокир, Филипп Агион, Питер Ховитт нар "Нобелийн эдийн засгийн" шагналыг авсан .
Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ “тэд инновац болон бүтээлч сүйрлийн хүч нь эдийн засгийн өсөлтийн өдөөгч хүч болж болдгийг, дэлхий даяар амьжиргааны түвшнийг дээшлүүлж болохыг харуулсан бүтээлийг нь үнэлж шагнаж байна” хэмээжээ.
Тэдний судалгааны ажил технологи хуучныг орлох шинэ бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн аргыг бий болгож, улмаар амьжиргааны түвшин, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжрахад хүргэдэг болохыг тайлбарладаг. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ “Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд эдийн засгийн өсөлт бус зогсонги байдал хэвийн үзэгдэл байсаар ирсэн. Тэдний хийсэн ажил нь өсөлтөд юу аюул заналхийлж байгаа гэдгийг мэдэж, үүний эсрэг тэмцэх ёстойг харуулж байна” гэсэн юм.
Өнгөрсөн жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг тэгш бус байдлыг судалсан Дарон Акемоглу, Саймон Жонсон, Жеймс Робинсон нар хүртсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна