СТАТИСТИК: Орон сууцны үнэ СБД-т хамгийн үнэтэй буюу метр квадрат нь 5.5-5.8 сая төгрөг байна

С.Гандэлгэр
1 цаг 57 минутын өмнө

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 9 дүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. 

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх
сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна

Шинэ орон сууц өмнөх оны мөн үетэй харьцуулахад СБД-т 24.5 хувиар нэмэгджээ

2025 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.56 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 1 метр квадрат талбай нь 3.16 сая төгрөгийн үнэтэй байна. 

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 24.5 хувь (1095.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 4.4 хувь (202.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувиар нэмэгджээ

2025 оны 9 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.85 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувь (1023.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувь (294.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна