Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 17-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -6...-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -6...-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -9...-11 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна