Төрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа

Х.Есү
2 цаг 15 минутын өмнө

Төрийн банкны төв салбарын ажилтнууд өчигдөр /2025.10.21/ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд 100 гаруй шар хуайс, агч мод тарилаа. 

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээд буй банкны хамт олон “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг “Модыг мод(а) болгоё” уриан дор зохион байгуулдаг бөгөөд энэхүү аяны хүрээнд жил бүрийн хавар, намар 500 салбар нэгж, 3000 гаруй ажилтныхаа идэвх оролцоогоор улс орон даяар мод тарьдаг уламжлалтай.

2021 оноос хойш хэрэгжсэн “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд Төрийн банкны хамт олон нийт 25,000 гаруй модыг Монгол орон даяар тарьж ургуулжээ. Хамгийн чухал нь тарьсан моддоо тогтмол арчлахад банкны зүгээс онцгойлон анхаарч байна. 

Төрийн банк нь тогтвортой хөгжлийг дэмжигч, системд нөлөө бүхий банкны хувиар ногоон соёлыг түгээн дэлгэрүүлж, нийгэмд эерэг үлгэрлэл үзүүлэхийг зорин ажилладаг.  Энэ хүрээнд орон даяар мод тарьж, амьтдыг хамгаалж, гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газрыг цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулсаар байна. Мөн банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр ногоон оффисыг зарчмуудыг баримтлан ажиллаж байна. 

Үүгээр зогсохгүй Төрийн банк нь банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд хуримтлуулж, тус сангаар дамжуулан  төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбай, ногоон байгууламжийг тохижуулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд хувь нэмрээ оруулсаар байна. 

Итгэл төгс - Ногоон ирээдүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна