Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа н.Очбадрах "Цахим орчныг ашиглан улс төрийн өндөр албан тушаалтнуудын нэр хүнд, алдах хүндэд халдсан гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай мэдээллийг Прокурорын зөвшөөрөл олгосон хэмжээнд мэдээлэл өгнө. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн "Э" нь Telegram, Viber ашиглаж Hero 9911, Ubro, BrunoBro гэх хаягтай хэрэглэгч нартай тус тус харилцаж, улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэг, дуу дүрсний эвлүүлэг хийж олон нийтэд зохион байгуулалттай тарааж, тэднийг нийгэмд харлуулах, төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Үүнд иргэд "Э"-д худал мэдээлэл тараасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.214
Mash zuv ene social hayag ,setguulch nariig mash sain hyanaj bgaarai
Хариулах