Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг арилгуулж байна

Х.Есү
1 цаг 37 минутын өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна

Арваннэгдүгээр сарын 10–13-ны өдрүүдэд телекамерын ухаалаг хяналтын системийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон нийт 78 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцон, зөрчлийг арилгууллаа.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна