БНХАУ-с Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул болон ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй “Монгол малчин-2025” төслийн богино хугацааны хөтөлбөрт Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын төлөөлөл оролцож байна. Энэхүү хөтөлбөрт Дундговь аймгийн 20 малчин төлөөлөл оролцлоо.

ӨМӨЗО-ны “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуульд 7 хоногийн хугацаанд үргэлжлэх тус сургалтын нээлт өнөөдөр болж Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Түвшин үг хэлж зохион байгуулагчдад баяр хүргэн нийт сургалтад хамрагдаад байгаа малчдад амжилт хүслээ.

Уг сургалтаар ШУ-нд суурилсан мал маллагааны арга технологи, тэжээлийн аюулгүй байдлын үйлдвэрлэл, стандартын талаар онолын сургалт болон Шилийн гол аймгийн сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн боловсруулах арга технологи, сав баглаа боодлын үйлдвэрүүдтэй танилцах практик сургалтын үйл ажиллагаа болох юм.

Сургалт 2025 оны 11-р сарын 16-24-ний өдрийг хүртэл Шилийн хотод үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна