Автомашины албан татварын нэмэгдлийг цуцлах нийтийн өргөдлийг ТБХ-гоор хэлэлцэнэ

С.Гандэлгэр
1 цаг 6 минутын өмнө

Нийтийн өргөдлийн цахим системд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах асуудал УИХ руу шилжсэн. Улмаар холбогдох ажлын хэсэг байгуулагдан байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн юм.

Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, НИТХ-аас баталсан тогтоолын дагуу энэ жилээс автомашины албан татвар 2-5 дахин нэмэгдсэн байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна