Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ДЦС 2”-ын үнсэн сангийн 26 га талбайд байгуулах тус станцад дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хосолмол үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Төслийн хэрэгжилтэд шаардлагатай хууль эрх зүйн болон техникийн үндэслэл бүрэн хангагдаж, талбайн судалгаа, дэд бүтцийн холболтын нөхцөлийг иж бүрнээр бүрдүүлсэн. Энэ хүрээнд төслийн нөлөөлөлд өртсөн нийт 26 нэгж талбар байгаагаас өнөөдрийн байдлаар 19 нэгж талбарыг чөлөөлөөд байна. ДЦС-5-ын цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр эрчим хүчний системд дутагдаж байгаа чадлыг нөхнө.
Түүнчлэн нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.101.199
Одоо эхлээгүй байгаа станцын ажил 3 жилийн дотор босгоод, эрчтм хүч үйлдвэрлнж эхлэнэ гэж юу байдаг юм. ЭХ үйлдвэр гэдэг орон сууц барихтай адил хана төдий юм биш. Маш нарийн байгууламж.
Хариулах