Шүгэл үлээсэн Рио Тинтогийн экс албан тушаалтнуудыг Оюутолгойн сонсголд гэрчээр дуудав

Zuv.mn
1 цаг 21 минутын өмнө

Рио Тинто компани Америкийн хөрөнгө оруулалтын “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.доллар буюу 496.0 тэрбум төгрөгийн төлбөр өгөхөөр тохирсон байдаг.

Яагаад нөхөн төлбөр өгөх болсон түүхийг сөхье. 2022 оны 12 дугаар сар хүртэл Канад болон Америкийн хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг Оюу толгойг эзэмшдэг “Туркис хилл” гэж компани байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргагч “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулагчид энэхүү компанийн 10-12 хувийг эзэмшдэг байлаа.  

Хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” сан ямар учраас Рио Тинтог шүүхэд өгсөн бэ гэхээр Оюу Толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.9 тэрбум ам.доллараар өсгөж ашиглалтанд орох хугацаа нь 2-2.5 жилээр хойшилсон асуудлаа хөрөнгө оруулагчдаас санаатайгаар нуун дарагдуулж, төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм.  Өөрөөр хэлбэр хөрөнгө оруулагчдад анх төсөвлөсөн төсөвтөө, анх тооцсон цаг хугацаандаа бүх үйл ажиллагаа хэвийн явж байна гэсэн илт худал мэдээлэл өгсөн гэж үзсэн. 

Энэхүү худал мэдээллээ нуун дарагдуулахыг оролдсон. Мөн энэ тухай анх мэдэгдсэн “шүгэл үлээгч” ажилтнуудаа чимээгүй байлгах гэж оролдсон, ажлаас нь зүй бусаар халсан гэсэн үндэслэлүүдээр Рио Тинто компани, Рио Тинто компанийн 2016-2020 оны Гүйцэтгэх Захирал Jean-Sebastien Jacques, Зэсийн групийн захирал Arnaud Soirat нарт нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан.

Далд уурхайн бүтээн байгуулалтад менежерээр ажиллаж байсан Richard Bowley, (мөн зөвлөх Maurice Duffy) нар энэхүү асуудлуудыг дотоодоо дэвшүүлж олон дахин сануулж, шүгэл үлээж байсан боловч харин ч эсрэгээрээ тэднийг чимээгүй болгож, эцэст нь ажлаас халаад, зүй бусаар халсанаа хаацайлах арга хэмжээ авч байсан гээд бүх зүйлийг энэхүү шүүхийн нэхэмжлэлийн баримтад маш дэлгэрэнгүй дурджээ. Мөн энэхүү асуудалд хөндлөнгийн дүгнэлт гаргасан “International Consulting Group” (ICG)-ийн тайланд дээрх томоохон менежментийн алдаануудыг баталгаажуулсан гэдгийг шүүхийн баримтад бичжээ. Энэ бүхэн олон нийтэд нээлттэй мэдээлэл учир интернэтээр ороод Нью-Иоркийн шүүхийн  206 хуудас бүхий  шүүхийн баримттай танилцах боломжтой байна.

Рио Тинто энэ алдаагаа хүлээн зөвшөөрч хугацаа хэтрүүллээ гээд   экс албан тушаалтнуудхаа “амыг барьж” , 138.75 сая ам.доллараар тохиролцоонд хүрч, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан байдаг.

Гэтэл Монголчуудыг яав. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийн  хувьцаа эзэмшигч. Бид ч гэсэн тэгвэл зардлыг хэт хэтрүүлсэн, хяналтгүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт их хийсэн,  хугацаа алдсан, ногдол ашиг авах хугацаа ахиад 15 жилээр хойшилсон гээд алданги тооцуулмаар л байна.  Гэвч юун хугацаа, зардал хэтрэлтийг тооцох байтугай одоогийн байдлаар 12 тэрбум ам.долларын өртэй, ашиг авах хугацаа 2037 он хүртэл хойшлоод байна. 

Тэгэхээр монголчууд ч гэсэн  адилхан хохирсон гэсэн үг.  Хэн  эрх ашгийг хамгаалж байна вэ?  Тэр үеийн 10-12 хувийг л эзэмшдэг “Pentwater Capital Management” тэргүүтэй гадаадын жижиг хөрөнгө оруулагчид ингэж асуудлыг гаргаж тавиад шүүхдээд, хохирлоо барагдуулж байхад бүхэл бүтэн 34 хувийн хувьцааг эзэмшдэг Монголын хохирлыг хэрхэн тооцох ёстой юм бэ?

Гэрчээр дуудагдсан албан тушаалтнууд:

Bottom of Form

Jean-Sebastian Jacques, CEO, Rio Tinto plc /Rio Tinto Limited/

Chris Aitchison, Managing director, Rio Tinto plc /Rio Tinto Limited/

Cameron McRae,CEO-President of Oyu Tolgoi (OT) copper-gold business in Mongolia, Rio Tinto

Arnaud Soirat, CEO, Copper and Diamonds products, COO, Rio Tinto plc /Rio Tinto Limited/

Ulf Quellmann, CEO, Rurquoise hill resources, CFO of copper and diamonds division at Rio Tinto

Luke Colton, CFO for Turquiose hill resources /Rio Tinto plc/

Brendan Lane, Vice preident, operations and development of Turquiose hill resources /Rio Tinto plc/

Maurice Duffy,  Executive coaching consultant for Rio Tinto

Richard Bowley, General Manager for Strategic Projects and Chief Advisor for the OT project for Rio Tinto

Matthew Halbower     CEO, Pentwater capital management

Neal Nenadovic           CFO, Pentwater capital management

Joyce Kalleekal            CFO, Pentwater capital management

Sarah Ryan                  Director, Investing accounting, Pentwater capital management



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна