СУРВАЛЖИЛГА: Хүртээмжгүй боловсрол, хичээлийн хоцрогдолд орсон сурагчид...

С.Гандэлгэр
42 минутын өмнө

Тахилтын 122-р сургууль нь 1280 хүүхдийн хүчин чадалтай ч 4100 гаруй хүүхэд суралцдаг. Хүчин чадлаасаа 3.4 дахин хэтэрчихсэн гэсэн үг. Анги дүүргэлт нь дунджаар 48 бөгөөд нэг ширээнд гурван сурагч суудаг байна. Мөн сургуулийн барилга нь анх баригдахдаа агааржуулалт хийгдээгүй бөгөөд 30-35 хүүхэд сурах ёстой ангид 50 хүүхэд агааргүй нөхцөл суралцдаг гэсэн үг.

Тус сургуульд багшийн ачаалал ч маш хүнд нөхцөлд хүрсэн бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 26 цаашлаад 40-өөс дээш цаг танхимын хичээл ордог байна. Энэ нь өглөөнөөс орой хүртэл тасралтгүй хичээл заана гэсэн үг юм. Үүний улмаас багшийн ачаалал үлэмж нэмэгдэж, хичээлийн бэлтгэлээ хангах, хүүхэд бүрд хүрч заахад хүндрэлтэй болж буй.
Түүнчлэн тус сургуулийн хамран сургах тойрогт Эмээлт, 22-ын товчоо, Мал бордох зэрэг алслагдсан бүсүүд ордог бөгөөд тухайн бүсийн сурагчид 2-3 автобус дамжин 10-20 км туулж, хичээлдээ ирж очдог байх нь ээ.
Үүний улмаас хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хичээлийн хоцрогдол үүсэх гэх мэт олон асуудал үүсдэг байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна