Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ амжилтын буухиа үргэлжилсээр байна

Х.Есү
2025/08/05

Өнөөдөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл “Их талын ирээдүй” клубийн аймгийн Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч талархал илэрхийлэн, амжилт хүсэж хоёр сая төгрөгөөр урамшууллаа.

May be an image of 3 people, newsroom and text

Монгол Улсын спортын мастер Г.Сүхбаатар дасгалжуулагчтай аймгийн Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ баг нь өнгөрөгч 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан “MNUE OPEN 2024” хөнгөн атлетикийн U-15 насны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд ДЭД байр, Монголын хүүхдийн спортын зуны 8 дугаар наадамд 22 алт, 9 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, 2 дахь жилдээ ТЭРГҮҮН байрыг эзлээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна