Таеквондогийн тамирчин хүүхдүүд олон улсад амжилт гаргасаар байна

Х.Есү
2025/08/05

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл "Хан оргил соёлз" төвийн таеквондогийн 40 тамирчныг хүлээн авч, талархал илэрхийлэн, нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Эдгээр тамирчид Олимпын таеквондогийн Олон улсын болон Улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд ур чадвар, авьяас билиг, авхаалж самбаагаа сорьж, тэсвэр хатуужлаа харуулан, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр байгаа юм.

May be an image of ‎5 people and ‎text that says '‎r. NAADAM delgetstststs File Home Share View P Cut AYAI FintoQuici Quick Finto access Τοργ, Paste Copy path Move Posteshortcut oste Clipboard ThisPC data( Documents delgetststst Neme 2 Downlcads Musi- Pictures U3c3pл-x 6aиryyлamoKa U3prийH U3prийHwTa6 wTa6 町 Videos ها Mongo oroninst uuM иpa3Ayй daniltsuulga‎'‎‎

Монгол Улсын спортын мастер, Таеквондогийн хар бүс, гурван дантай, шүүгч, дасгалжуулагч Н.Наранцогтын үүсгэн байгуулсан "Хан оргил соёлз"төв нь 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэ хугацаанд давхардсан тоогоор 6-17 насны 5000 орчим хүүхэд, багачуудыг бэлтгэжээ.

Тамирчдаас Монгол Улсын шүүгч 1, Монгол Улсын хошой аварга 2, Монгол Улсын аварга 5, Монгол Улсын спортын дэд мастер 22, Дэлхийн таеквондогийн мастерын ангиллын тамирчин 44, цомын аварга 8, нийт 700 гаруй шагналыг хүртжээ.

Мөн ууган тамирчнаа МУБИС-д төлбөрийн 50 хувийг даан сургаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна