Дундговиос Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын малчдад бог малын дэмжлэгийг үзүүллээ

Х.Есү
2025/08/17

Өнөөдөр Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар "Нэг өрх-Нэг хонь" хандивын аяны тусламжийг хүлээн авлаа.

Дундговь аймгийн нийт 15 сумын 2317 малчин, 87 аж ахуй нэгж байгууллага аянд нэгдэж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын түймэрт өртсөн малчдад 2099, Сүхбаатар аймагт 819, Хэнтий аймагт 588 бог малаар сэтгэлийн халуун дэмийг хүргэж байна.

Мөн нэмнээ, гутал зэрэг эд зүйлсээс гадна Дундговь аймгийн Мах маркет ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэх автомашин, шатахууны дэмжлэг үзүүлснээр Хөлөнбуйр сумын малчдын хотонд нь хүргэж иржээ.

Дорнод аймгийн Засаг дарга Дундговь аймгийн нийт малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархсанаа илэрхийлж, хариу болгон 2500 боодол өвс болон хадлан тэжээл бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна