Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа

Zuv.mn
2025/11/27

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.

Ойн баярын хурлыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж. Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч. Бат-Оргил нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн ойн баярын хурлын хүндэтгэлийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Л.Хосбаяр, Б.Мягмар, Ж.Энхжаргалан болон үе үеийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нар, Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-н дарга, Засаг дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, төрийн албан хаагчид, дүүргээс төрөн гарсан алдартнууд, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл баярын хуралд оролцлоо.

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон медаль, дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, Хан-Уул дүүргийг нийслэлийн “ХАНГАРЬД” одонгоор шагнагдлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна