Монгол Улсын Консерватор 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 26 минут

/Ерөнхий боловсролын I, VI, VIII анги/

– Цахим бүртгэл: I/1 – I/11-ний  хооронд явагдана.
* Бүртгэлийн линк 2026.01.01-ний 09:00 цагаас вэб хуудас дээр нээгдэнэ.

– Бүртгүүлэхдээ https://www.conservatory.edu.m... – вэб хуудас руу орж Элсэлт цэсний Мэргэжлийн боловсрол ЕБС – руу орж анги тус бүрээр бүртгэлээ хийнэ.

– Шалгалтыг I/12-I/17-нд 09:00 – 17:00 цагт сургуулийн II байранд зохион байгуулна.

САНАМЖ

Элсэлтийн шалгалтад цахимаар бүртгүүлэх болон шалгалтын товын дагуу шалгуулахаар ирэхэд анхаарах зүйлс:

1. Хүүхдийн нас, анги тохирч байгаа эсэхийг нягтлах

2. Шалгалтын товыг  www.conservatory.edu.mn вэб сайт, Монгол Улсын Консерватори,Mongolian State Conservatory пэйж хуудсаар мэдээлнэ.

3. Элсэлтийн шалгалтын төлбөрийг / 50000₮/ Монгол Улсын Консерваторын Төрийн сангийн 740090 100900015418 тоот дансанд тушааж, гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, мэргэжлийг бичнэ.

4. Цахимаар бүртгүүлэхдээ 1-ээс дээш мэргэжлээр шалгалт өгөх бол мэргэжил тус бүрээр шалгалтын төлбөр төлж, баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.

5. Шалгуулахаар ирэхдээ :

– 1-р ангид бүртгүүлсэн хүүхдүүд төрсний гэрчилгээ /эх хувь/, төлбөр төлсөн баримтыг бэлнээр /зургаар байж болно/ ;

Жич: И монголиагаас лавлагаа авсан бол хэвлэж авч ирээрэй.

– 5, 7-р ангийн хүүхдүүд хувийн хэрэг /эх хувь болон зургаар/, төлбөр төлсөн баримтыг /зургаар байж болно/ авч ирнэ.

Холбогдох утас: +976 88015056



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна