Монгол цэргийн нэгдсэн холбооны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн ажиллагааг 2019 оноос Монгол Улсад зохион байгуулж байгаа билээ.

Солонгосын сайн дурын ажилтнууд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот, Завхан, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад нийт 5 удаа ирж ажиллан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд, ахмад дайчид нийт 7,500 гаруй хүнд үйлчилж, тэдний нүдний харааг оношилж, харааны шилийг үнэ төлбөргүй олгосон юм.

2025 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт зохион байгуулсан “Тунгалаг мэлмий–2025” арга хэмжээнд 700 гаруй иргэд хамрагдсан бөгөөд оношлогоонд орсон боловч зайлшгүй шаардлагаар харааны шилийг нь БНСУ-д захиалж хийлгэсэн 180 гаруй иргэний харааны шилийг МЦНХ БНСУ-аас татан авч, иргэдэд нэгдсэн журмаар тарааж олгохоор бэлтгэлээ хангаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.221
Хаана тараах юм бэ? хаягыг нь хэлнэ үү?
Хариулах