Нэн ховор амьтан хууль бусаар агнасан долоон зөрчил илэрчээ

Х.Есү
Өчигдөр 09 цаг 10 минут

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр зохион байгуулдаг хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах, ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж байна.

May be an image of snowplow, arctic and text

Арга хэмжээний хүрээнд ховор, нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7, ховор ургамал бэлтгэсэн 1 гэмт хэргийг илрүүлж, үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ховор, нэн ховор ургамал, ан амьтан, тэдгээрийн эд эрхтний хууль бус худалдааг таслан зогсоох мэдээ, мэдээллийг Интерполын гишүүн улсуудтай солилцож ажилласан юм.

May be an image of snow leopard, big cat, cheetah and text

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.5 тэрбум буюу 93.6 хувийг нөхөн төлүүлж, 862 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна