Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууныг нэг сар цагдан хорино

Х.Есү
Өчигдөр 10 цаг 11 минут

Энэ сарын 04-ны өдөр Дарь эхэд нэг айлын гурван иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдуулан 48 настай М.Батчулууныг хойшлуулшгүйгээр баривчилсан юм. 

Тэгвэл шүүхээс түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож, нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. 

ШҮҮХ: "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ" гэжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.85
    21 цагийн өмнө

    Шууд цаазаар ав

    Хариулах
    • 202.126.88.166
      7 цагийн өмнө

      tiim shuu

  • 103.229.122.60
    21 цагийн өмнө

    битгий хандалтын төлөө сэвээд байгаач!!! Нийгмийн сэтгэлзүйд муугаар нөлөөлөөд байна!

    Хариулах
  • 202.126.88.213
    22 цагийн өмнө

    Булгамаа гэдэг могой хохирогчийг өмгөөлнө гээд л гараад ирсэн. Иймэрхүү хэрэг болгоныг ашиглаж өөрийгөө рекламдах юмаа. Эргүү оркууд нь дэмжиж бна гээд л фб-ээр хуцаад бна лээ. УИХ-ын гишүүн болох л зорилготой муухай хүн ш дээ. Хүүхэд өнчрүүлсэн гэдэг биз дээ

    Хариулах
  • 59.153.87.54
    22 цагийн өмнө

    Shuud tsaaj og

    Хариулах
  • 66.181.187.182
    22 цагийн өмнө

    Цаазын хуулиа сэргээгээд өгөөч. Энэ улсад чинь үр хүүхэдтэйгээ амьд явах баталгаа алга

    Хариулах