Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг дэмжих төслөөс 19.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал, төслийн үйл ажиллагаа 2023 оны 6 сарын 30-нд дууссан ч үлдэгдэл төсвийг дахин хуваарилалт хийж, зарцуулах хугацааг 2024 оны 12 сарын 31-нийг хүртэл сунгасан байна.
Улмаар "Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг дэмжих төслөөс 69 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулж олгожээ.
Үүнээс 19.5 тэрбумыг санхүүгийн зөрчилтэй байгааг адуитаар илрүүлсэн байна.


Одоогоос хоёр жилийн өмнө АН-ынхан ковидын төсөв гэж 20 их наяд төгрөгийг зарцуулсан хэмээн мэдэгдэж байлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, тухайн үеийн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хамгаалах хэрэгслийг 63 тэрбум төгрөгөөр авсан. Шаардлагагүй байхад сүүлд 20-30 орчим тэрбум төгрөгийн хамгаалалт, хувцас хэрэгслийг нээлттэй тендергүйгээр худалдаж авсан. Одоо энэ хамгаалах хэрэгслүүд агуулах саванд хадгалаастай байгаа талаарх мэдээллийг өгсөн.
Нэг нь 1.5 сая төгрөгийн үнэтэй цус шингэлэх эмийг 10 тэрбум төгрөгөөр авсан. Одоо агуулахад хугацаа нь дууссан байдалтайгаар байгаа гэх. Энэ мэт бодлогын алдаанууд, магадагүй цаана нь ашиг сонирхол шингэсэн байж болзошгүй олон алдаанууд бий. Үүнийг нээлттэй болгож, сонсгол хийх ёстой хэмээн мэдэгдэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.187
эрүүл мэндийн яам гэж нэг дампууосан шуналаар дүүрсэн хүмүүс байдаг юм биш үү
Хариулах