​ Гаж донтон Ж.Эпштейн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг юугаар дэмжив, хариуд нь юу хүсэв?

Х.Батсайхан
18 цаг 7 минутын өмнө

АНУ-ын санхүүч, гаж донтон, хүн худалдаалах гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн нь олон улсын буюу улс дамнасан улс төр, эдийн засгийн оролцдог, Израилийн тагнуулч, Батлан хамгаалахын сайд Эхуд Барактай Монголын улс төр, улстөрчидтэй холбоотой асуудлаар харилцаж байсан баримтууд ил болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өнгөрсөн сарын 30-нд ил болсон, нийт гурван сая хуудас бүхий дөрөв дэхь багц баримт дотроос Жеффри Эпштейн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй баримт гарч иржээ.

Тодруулбал, Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад гадагш зугтаж гарсан Ч.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байх үе, эхний шатны санал хураалтын дүн гарах үе, хоёрдугаар шатны санал хураалт дуусч ялалт байгуулсан үед Жеффри Эпштейн рүү мэйлээр байнга мэдээлэл явуулж байжээ.


Ч.Ганбатын Ж.Эпштейн рүү бичсэн мэйлд “Дэмжсэнд баярлалаа”, “Дэмждэгт баярлалаа”, “Цаашид дэмжих шаардлагатай байна” гэх үгс давтамжтайгаар орсон байх бөгөөд энэ нь маш ноцтой юм.

Жишээлбэл, хэрвээ цахим захидлуудад тодорхойгүй байдлаар бичигдсэн дэмжлэг нь мөнгөн хэлбэртэй байсан бол Х.Баттулга 2017 оны сонгуульд гаднын, маш ашиг сонирхол бүхий этгээдээс санхүүгийн дэмжлэг авч сонгуульд ялсан гэсэн үг.

Өөр хэлбэртэй байсан ч Х.Баттулга нь ач санаж хариу барих хэмжээний дэмжлэг авсан байх магадлалтай бөгөөд Монголд оффшор бүс байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэх ёстой байсан гэж хэвлэлд мэдээлэгдсэн. Гэвч бодит байдал дээр энэ мэдээлэл батлагдаагүй юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Монгол Улсад офф шор бүс байгуулах тухай асуудал өндөр түвшинд яригдаагүй байна.   

Өөрийгөө улс төр, нийгэм, урлагийн элит хэсгээр хүрээлүүлж, улмаар тэдгээр тойрон хүрээлэгчдийнхээ насанд хүрээгүй хүнтэй харилцах, улмаар бэлгийн харилцаанд орох гаж хүсэлтийг нь хангах үйл ажиллагаа явуулж байсан нь илчлэгдэж, улмаар шоронд хоригдож байхдаа нас барсан АНУ-ын санхүүч Жеффри Эпштейний хэрэг АНУ-д шалгагдаж, улс төржилтийн гол сэдэв болоод байгаа билээ.

Түүний үйл ажиллагаатай холбоотой ээлжит баримтууд дэлгэгдсэнтэй холбоотойгоор Конгресс нийтийн мөрдөн шалгах сонсгол зохион байгуулахаар болж, Ерөнхийлөгч асан Билл Клинтон тэргүүтэй олон алдартнууд мэдүүлэг өгөхөөр болоод байгаа юм. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.157
    2026/02/05

    Бузар хулгайч юмдаа туслах нь хүртэл гадагшаа цугтсан гэнэ энэ их ноотой

    Хариулах
  • 103.212.119.207
    2026/02/05

    Баттулгыг хүн бүхэн муулж, эргэн тойрныг нь шалгаж харлуулдаг, энэ бүхэнд сүүлийн үед эсрэгээрээ Баттулга гдг хүн бол энэ цагийн баатар худалч хулгайч, хуурамч хүмүүсийн замд саад болдог эх оронч юм бн гэж хардаг болсон. Яагаад гэвэл бүх олигархи, баячууд Баттулгад дургүй байна. Ард түмэн харин улам хайртай болоод байх шиг байна...

    Хариулах
  • 66.181.176.51
    2026/02/05

    Сайн шандын аж үйлдвэрийн парк байгуулах тендерт оролцогч АНУ-н компаний материал урьдчилсан тохирч бэлтгэсэн шинжтэй сэжиг бүхий байсан бөгөөд үүнд Ч. Ганбат гол үүрэг гүйцэтгэсэн.

    Хариулах
  • 202.126.88.103
    2026/02/05

    Зөв.мн МАНгаруудын хөлсний бичээч гар хөл ш дэ... Бас хэдэн тролууд нь коммент бичжээ..

    Хариулах
  • 66.181.187.158
    3 цагийн өмнө

    Женко төрсөн охин Номунаатайгаа эр эм хоёр шиг үнэсэлдэж байсан шүү

    Хариулах
  • 66.181.187.158
    3 цагийн өмнө

    Женко мөнгөний төлөө төрсөн эхийгээч худалдаж чадана гэж хүмүүс ярьдаг нь оргүй биш бололтой

    Хариулах
  • 103.168.34.53
    5 цагийн өмнө

    Манай банхарыг яг тоож харагдаач.

    Хариулах
  • 103.57.93.215
    14 цагийн өмнө

    Хаана тийм дэмжиж бна, дэмжиж ирсэн, цаашид дэмжинэ энэ тэр гэж бичсэн байна мэдрэл ээ! Өөрийнхөө цус ойртсон жалганы мал гэдгээ бүү гайхуул.

    Хариулах
  • 103.212.162.118
    14 цагийн өмнө

    Setguulch hun bichsiimuu? Unshihad hetsuu yum bichdiimbee uug ni aimar l hergiin mur bn l daa. Tegeed l nuli aldaa baihaar unshih ch husel bhgui untarhiim

    Хариулах
  • 103.57.95.138
    16 цагийн өмнө

    мөнгийг нь аваад мурьж, манай хулгар ч мөн дөө

    Хариулах
  • 103.212.117.194
    16 цагийн өмнө

    Монгол ялна гэсэн яасан бэ баттулгаа

    Хариулах
  • 89.117.104.13
    16 цагийн өмнө

    Хогийн халтар жонхуу мөнгө л олдож бвал юу ч хийнэ. Улсын тусгаар тогтнолд харш, хууль бус санхүүжилтээр төрийн өндөр албан тушаалд очсон нөхрийг шалгаж шоронд хий !

    Хариулах
  • 122.201.31.153
    16 цагийн өмнө

    ysn ch muu bichdiin!

    Хариулах