АНУ Венесуэль дипломат харилцаагаа сэргээлээ

Х.Батсайхан
3 цаг 49 минутын өмнө

АНУ-ын Дотоод хэргийн дэд сайд Даг Бургум өчигдөр Венесуэльд айлчилж, тус улсын Дэд ерөнхийлөгч Делси Родригестой уулзалт, хэлэлцээр хийн, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлдээ хоёр улс улс төрийн эвлэрлээ баталгаажуулахад харилцан хүчин чармайлт гаргах, эдийн засгийн харилцаагаа идэвхижүүлэх, дээрх зорилтыг хангахын тулд дипломат харилцаагаа сэргээх талаар тохирсон гэж дурджээ.

Каракас дахь АНУ-ын ЭСЯ 2019 онд хаагдсанаас хойш хоёр улс долоон жил дипломат харилцаагүй явж ирсэн. Тэгвэл одоо Каракас нь ЭСЯ дахин нээгдсэн бөгөөд Вашингтон Элчин сайдыг нь томилжээ.

АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлд агаараас цохилт өгч, Ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн. Улмаар Ерөнхийлөгч Н.Мадурог эхнэрийн хамт баривчлан Нью Йоркт хүргэж, өдгөө шүүх үйл явц үргэлжилж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна