Газрын тосны үнэ тогтворжиж, Азийн хөрөнгийн зах зээл буцаад сэргэлээ

Zuv.mn
1 цаг 17 минутын өмнө

Газрын тосны үнийн өсөлтөөс бол уруудаад байсан Азийн хөрөнгийн зах зээл өнөөдрөөс сэргэх төлөвтэй боллоо. Иран улс Ормузын хоолойг бүслэн хаахаа мэдэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ /Брент/ 120 ам.долларт дхөж огцом өссөний дараа Азийн голлох улсуудын хөрөнгийн биржийн үнэлгээ унаж эхэлсэн юм. Ормузын хоолойгоор тээвэрлэдэг газрын тос бараг бүгд Азийг чиглэж, тэндхийн эрчим хүчний хэрэглээнд зориулагддаг тул хүндрэл нь Азид илүү мэдрэгдэх байсан юм.

Тэгвэл газрын тосны үнэ тогтворжиж эхэлсэнтэй холбоотойгоор Азийн голлох улсуудын хөрөнгийн биржийн үнэлгээ сэргэж эхэлсэн байна.

120 ам.долларт дөхөөд байсан баррель газрын тосны /Брент/ үнэ 87.88 ам.доллар болж буурсан бөгөөд БНСУ-ын Коспи индекс 2.5 хувиар, Японы Никкей 225 индекс 2.0 хувиар өсжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна