ЖҮДО: Азид Монгол, Европт Гүрж ноёрхлоо

Х.Батсайхан
3 цаг 8 минутын өмнө

Жүдо бөхийн Ази, Европ тивийн АШТ-үүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэгэн зэрэг болж өнгөрлөө.

БНХАУ-ын Ордост болсон Ази тивийн АШТ-д Монголын баг илүүрхэж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 63 кг-ын жинд Л.Энхрийлэн алт, 57 кг-д Т.Ариунзаяа мөнгө, +78 кг-д А.Амарсайхан хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртэж, анх удаа багийн дүнгээр нэгдүгээрт бичигдсэн бөгөөд багийн холимог барилдаанд ч анх удаа алтан медаль хүртсэн.

Тэгвэл яг нэгэн зэрэг Тбилист болсон Европын АШТ-д зохион байгуулагч Гүржийн жүдочид мөн анх удаа тэргүүлжээ.

Гүржийн багаас  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Этери Липартелиани, эрэгтэйчүүдийн 73 кг-д Лаша Шавдатуашвили, 90 кг-д Лука Маисурадзе, +100 кг-д Г.Тушишвили алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Георгий Сардалашвили, 81 кг-д Тато Григалашвили мөнгө, -100 кг-д Илья Суламанидзе хүрэл медаль авчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна