Украин улс ялалтын баяраар гал зогсоохгүй гэж мэдэгдлээ. Батлан хамгаалахын сайдын зөвлөх Сергей Стерненко телеграм хуудастаа энэ талаар мэдэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 9 буюу дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баяраар Украинтай гал зогсоох асуудлыг өмнө нь хоёр ч удаа хөндсөн ч Украины Ерөнхийлөгч В.Зелинський Ялалтын баярын жагсаалд цохилт өгнө гэж заналхийлсэн. ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Владимир Джабаров “Хэрвээ Украин Ялалтбн баярын үеэр газ зогсоохгүй бол шууд Киевийн төвд цохилт өгнө” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна