​Хятадад хөрсний нуралт болж 100 гаруй хүн ор сураггүй болжээ

5 цаг 12 минутын өмнө

БНХАУ-ын Сычуань мужийн Маосянь гэх газар хөрсний нуралт болж, олон арван хүн ор сураггүй болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр сураггүй болсон хүний тоо 100 гаруйд хүрсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөрсний нуралтаас болж ойролцоогоор 40 гаруй орон сууц нурж сүйдсэн талаар мэдэгдсэн юм. Одоогоор байгалийн гамшигт үзэгдэл болсон тус газарт иргэдийг аврах, эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид хөрсний нуралтаас болж хөрсөнд даруулсан амьд хүнийг аврахаар маш хүнд нөхцөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна. Мөн хөрсний нуралтаас болж голын хоёр км гаруй урт хэсэг тасарсан талаар "Би-Би-Си"  агентлаг дамжуулж байна. 

Хөрсний нуралт үүсэх болсон шалтгаан нь Сычуань мужийн Маосянь гэх газар их хэмжээний аадар бороо орсонтой холбоотой гэж мэдэгдсэнийг Хятадын "Синьхуа" агентлаг уламжилсан байна. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна