Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлага, уул уурхайн компаний төлөөллүүд Цогтцэций суманд ажилласан байна.
Нүүрс тээвэрлэлтээс үүссэн 120 км урт очерыг бууруулах улмаар тус замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоожээ. 120 км үргэлжлэх урт цувааг татсаны дараа шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийх аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна