Төрийн албан хаагчдад олгох урамшууллын 300 мянган төгрөгийг энэ сард олгоно

2017/12/19
УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тус тогтоолын төсөлд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөг олгохоор тусгасан билээ.

Энэ оны улсын төсвийг тодотгохдоо нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн, багш нарт 500 мянган төгрөгийн  урамшуулал олгох саналыг Засгийн газар гаргасныг УИХ-ын дийлэнх гишүүн дэмжсэн юм. Энэхүү урамшуулалд улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлсэн бөгөөд  төрийн  байгууллагын алба хаагчдын  урамшууллыг энэ сард багтаан олгох юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна