Монгол Улсын Засгийн газар "Панда" нэртэй юанийн бонд гаргах гэж байгаа тухай мэдээлэл өнөөдөр цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бололтой. Учир нь энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар залруулга гаргасан байна.
Сангийн сайд энэ тухай, "Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg-тэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид сүүлдээ элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна