Оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим картын шинэ олголт, дахин олголт эхэллээ

2018/08/29
Улаанбаатар Смарт Карт ХХК нь Нийслэлийн Боловсролын газраас баталсан 2018-2019 оны хичээлийн жилд Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын эрхийг сунгах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн Боловсролын газрын  харъяа Их, дээд сургуулиуд нь дараах материалуудыг бүрдүүлэн хариуцсан ажилтан томилож УБСК-ны байр буюу Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны  2 давхарт авч ирж сунгалтаа хийлгэх боломжтой. 

1. Сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг

2. Нэрсийн жагсаалт цаасаар болон файлаар

3. Оюутнуудаас хурааж авсан карт

4. Сунгалтын хураамж төлсөн баримт

Нийслэлийн Боловсролын газар нь Их, дээд сургуулийн оюутны хөнгөлөлттэй зорчих  цахим картын шинэ олголт, дахин олголтыг хариуцаж, Улаанбаатар Смарт ХХК нь Их, дээд сургуулийн оюутны хөнгөлөлттэй зорчих картны сунгалтын ажлыг хариуцах юм байна.

Харин Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь коллеж МСҮТ-ын шинэ олголт, дахин олголт, сунгалтыг хариуцана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна