Улсын хэмжээнд үр тарианы хураалт 15.1, хүнсний ногооных 68.9 хувьтай байна

2018/09/26
Энэ жил улсын хэмжээнд нийт 497.2 мянган га газарт тариалалт хийсэн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв. 

Тухайлбал, 367.3 мянган га-д үр тариа, 343.1 мянган га-д буудай,13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус багтаж байгаа аж.
Өнөөдрийн /2018.09.25/ байдлаар 73.9 мянган тонн үр тариа, 116.9 мянган тонн төмс, 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар нийт үр тарианы хураалт 15.1%, төмс, хүнсний ногооны хураалт 68.9-66.2%-ийн явцтай байна. 

Хүснэгтээр үзүүлбэл,


Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа хураахаар төлөвлөөд байгаа ба үүнээс,


- 25.8 мянган тонн буудай,
- 51.0 мянган тонн төмс,
- 5.1 мянган тонн хүнсний ногоо,
- 30.1 мянган тонн  тосны ургамал,
- 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогджээ.
 

Эх сурвалж: ХХААЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна