УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийхдээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн /ХХААХҮ/ сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлж, огцруулахаар болсон талаар хэллээ. Уг шийдвэрийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр болсон бүлгийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь тогтоогдож, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын УИХ-ын долоон гишүүн өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж зээл авсан болох нь тогтоогджээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдийг хууль, журмынх нь дагуу зээл авсан эсэхийг нь шалгуулахаар АТГ-т хандсан байна.
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлж, огцруулахаар саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж, цаашид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг ил тод нээлттэй, шилэн болгох, сангаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах, хуулийн хариуцлага хүлээлгэх, авсан зээлийг нь эргэн төлүүлэх чиглэл өгчээ. Мөн Ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтад шалгалт оруулах болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна