Тойрог замын шилдэг уралдаан болсон Наскарын хаврын цувралын 2018 оны улирал өндөрлөлөө. Энэ улирлын аваргын цомыг Форд багийн Жое Логано хүртсэн бөгөөд энэ нь 28 настай нисгэгчийн карьерийнхан хамгийн том ялалт байлаа. 2008 онд Силвайн 300 нэртэй гараанд уралдаж, Наскарын эхлэлээ тавьж байсан түүний хувьд өнөөг хүртэл 361 уралдааныг хийж, 21 гараанд түрүүлж, 178 удаа топ 10-т багтаж, 20 удаа байрлал тогтоох уралдаанд түрүүлсэн амжилтыг үзүүлсний дараа ийнхүү Наскарын хаврын цуврал уралдаанд түрүүллээ. Энэ улирлын 35 гарааны дараагаар Кевин Харвек, Кайл Буш, Мартин Труэкс нарын аваргуудын хамтаар Жое Логано 5000 оноотой болоод байсан юм. Хэн нь сүүлийн Экобууст гараанд түрүүлсэн аваргын цом өргөх боломжтой байлаа. Флорида мужийн Майами хотноо болсон энэ гараанд 3 цаг 7 секундын амжилтыг үзүүлж, Жое Логано тэргүүлснээс гадна 80 тойргийг ганцаар манлайлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна