Калифорн мужийг нөмөрсөн энэ удаагийн түймэр хамгийн их хор хохирол дагуулсан, олон хүний амийг авч одсон гамшиг болон тэмдэглэгдэх болж байна. Түймэр анх арваннэгдүгээр сарын 8-нд Калифорнийн хойд хэсэгт гарч эхэлсэн бөгөөд одоогоор сураггүй алга болсон хүний тоо 1200 давж, амиа алдсан хүний тоо 79-д хүрчээ. Олон хүмүүс орон гэргүй болж, өмч хөрөнгөө алдсан энэхүү түймэрт нийт 93 мянган га газар шатсан нь Чикаго, Бостон хотыг нийлүүлснээс ч их байгаа юм. Түймрийн улмаас 300,000 хүн орон гэрээ орхин нүүжээ.
Мужийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь түймэрт өртөөд байна. Өнгөрсөн жилийн хувьд Калифорни муж нийт төсвийнхөө 52 хувийг түймэртэй тэмцэх ажилд зарцуулсан байна. Энэ удаагийн түймэр бүрэн унтраагүй байгаа тул эдийн засагт ямар хэмжээний хохирол учруулсныг нь нарийн тооцоолох боломжгүй. Гэхдээ шатаж, сүйдсэн газруудыг цэвэрлэж, нөхөн сэргээхийн тулд маш их хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгө шаардах бол олон зуун айлын байшин шатсан нь даатгалын компаниуд асар их хохирол хүлээхээс аргагүйд хүргээд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна