Холливудын ганц бие аавууд

2019/04/29
Хүүхдээ ганцаараа өсгөж яваа ээжүүд аавуудаас илүү олон байдаг нь нууц биш. Эх үрийн холбоо гэж хүчтэй зүйл байдаг болохоор тэр биз. Шүүх байгууллагууд ч ааваас илүү ээжид асран халамжлах эрхийг илүүтэй олгодог. Гэсэн ч ''Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ'' гэх үгийг үгүйсгэх мэт гэр бүл салалт эсвэл золгүй явдлын улмаас хүүхдээ ганцаараа өсгөх болсон ''од '' аавуудын талаар мэдээллийг хүргэе. 



Жеймс Бондын дүрээр алдаршсан жүжигчин Пийрс Броснан өөрийн анхны эхнэртэй хамт өргөж авсан хоёр хүүгээ, мөн анхны эхнэрээсээ төрсөн нэг хүүгээ ганцаараа өсгөсөн. Тэрбээр хожим 2001 онд Кийли Шей Смит нэртэй бүсгүйтэй гэрлэж ахин хоёр хүүтэй болсон.



1990 онд экс найз бүсгүйгээсээ хүүтэй болж хоцорсон жүжигчин Николас Кейжийн ганцаараа өсгөсөн хүү Вестон одоо 28 настай том эр болжээ.



2009 онд эхнэрээ золгүй тохиолдлоор алдсан жүжигчин Лиам Нийсон өөрийн хоёр хүүдээ элдсэн бүх амьдралаа зориулна хэмээн ам өчиг өгч, дахин гэрлээгүй юм.



2012 онд гурав дахь эхнэрээсээ салсан жүжигчин Том Круз өөрийн гурван хүүхдээ ганцаараа өсгөсөн мундаг эр.



Жонни Депп 2012 онд жүжигчин Ванесса Парадисаас салсныхаа дараа өөрийн охин Рөүз, хүү Жекийг ганцаар өсгөх болсон.



Рики Мартин эмэгтэйчүүдийг гуйхаас залхаж, хоёр хүү өргөж авч, тэднийгээ ганц бие аавын хувьд хайраар дутаахгүй өсгөх болсон. 



Дуучин Ашер 2012 онд эхнэрээсээ салж, түүнээс хойш өөрийн хоёр хүүгээ ганцаар өсгөх болсон. 
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна