Аймшигт есдүгээр сарын арван нэгэн: ''Унаж буй эр'' зургийн түүх

2019/04/29
2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 8:46-д Бойинг 767 онгоц Дэлхийн худалдааны төвийн хойд цамхгийг мөргөж, 16 минутын дараа өөр нэг Бойинг 767 урд цамхгийг мөргөж, Нью Йорк хот уй гашууд автсан юм. Энэ өдрүүдэд хүмүүс гэрэл зурагт уйлж хашхирч, гүйж, сандарч түгшсэн байдалтай буусан байдаг. Эдгээр зургуудад хүн төрөлхтний уй гашуу, гунигийг харуулдаг. Харин Associated Press компанийн гэрэл зурагчин, сэтгүүлч Ричард Дрье өөр түүх өгүүлэх зураг дарж чаджээ. Түүний дарсан ''Унаж буй эр'' нэрт зураг нь маш чимээгүй хэрнээ хүнийг ихэд уйтгарлуулах хүчтэй юм. 

Бусад зургуудад галын дөл, утаа, нуран унаж буй байшин, уйлж сандарсан хүмүүс дүрслэгдсэн бол Ричардын зураг тайван байдлыг өгүүлэх мэт. Тэр өдөр гарах гарцгүй болсон цамхгаас үхлээсээ зугтаж цонхоор үсэрсэн 200 хүний нэгийнх нь зургийг дарах боломж Ричардад олджээ. Ричардын зургийг дэлхий дахин үнэлж, терроризмын дагуулдаг аймшигт үр дүн, хор уршгийг нийтэд сэрэмжлүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна. 

Image result for The “Falling Man”: Inside The 9/11 Photo So Gruesome Newspapers Could Only Publish It Once

Зурган дээрх залуугийн хэн болох мэдэгдсэн ч гэр бүлийнхэн нь анхаарлын төвд орохыг хүссэнгүй учир зургийн эзнийг нууцлах шаардлагатай болжээ. 

Related image

''Бид өөрсдийн газар нутаг дээр террорист халдлагад өртсөн ч бидэнд үхэж буй хүмүүсийн зураг байхгүй бол бид туулсан зовлонгоо дор нь мартаж орхино. Бид амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Тэр өдөр амиа алдсан бүх хүмүүсийг Унаж буй залуу илэрхийлж чадна. Хэн ч амиа алдахыг хүсээгүй. Тэдний хувь тавиланг террористууд шийдэж орхисон юм. Бид тэднийг өдөр бүр дурсан санаж байх хэрэгтэй. Мөн терроризмын аюулыг үр хүүхдүүддээ ухуулан таниулж, сэрэмжлүүлэх хэрэгтэй. '' хэмээн Ричард өгүүлжээ.
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна