Лондонгийн металлийн бирж дээр зэс 6172 ам.долларын ханштай байна. Энэ металийн ханш сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард 7000 ам.доллар давж аажмаар бууснаар оны төгсгөлд 6200 ам.доллартай байсан юм. Он гарснаар ханшид хүчтэй савалгаа үүсээгүй байгааг дээрх ханшаас харж болох юм.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ онд зэсийн зах зээл өсөлттэй байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Тухайлбал, энэ онд захиалгат олборлолт дөрвөн хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зэс олборлогчдын цэвэр ашиг өнгөрсөн оноос 7.7 тэрбум ам.доллараар нэмэгдэх прогнозыг гаргаад буй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна