Зам, тээврийн осол: Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч, автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн "Б"-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, иргэн "Б"-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Тус ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат "Б" /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат "О" /56 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.172
Хурдаа хас замын хөдөлгөөнд соёлтой оролцох замаа нэг чигийн хөдөлгөөнтэй болгох шаардлагтай бна
Хариулах203.91.115.51
Тээврийн цагдаагийн алба ажиллаа сайн хийлдээ
Хариулах66.181.161.14
Ямар хэцүү юм бэ. Өдөр болгон л үхэл төмөр хөлөг биш мориороо 2 зээрдээрээ явцгаая даа
Хариулах66.181.191.84
Короногоор биш зам тээврийн ослоор үрэгдээд дуусах нь дээ
Хариулах66.181.161.14
Яг үнэн шүү
64.119.24.76
Үхээд дууслаа хэдэн монголнууд одоо яанаа зогсооёо том толгой лам нар муусайн шар хувалзнууд чаддаг юм бол номоо уншаачээ
Хариулах66.181.161.14
Ёрөөсөө 2 зээрдээ яаж хурдан болгох уу. Төмөр хөлгийг яаж ,.......... за мэдэхгүй үнэхээр хармасмаар