“Хүннү Эйр” ХХК нь Нидерланд Улсаас дунд оврын түлш бага зарцуулдаг, байгальд ээлтэй, 97 хүний суудалтай, 4500 км өндөрт нисэх чадвартай “Embraer E-190” онгоцыг Монгол Улсад оруулж ирлээ. Ингэснээр Монгол Улс Агаарын тээврийн салбар дахь эзэмшлийн онгоцны тоогоо нэгээр нэмлээ.
Монгол Улсын Агаарын тээврийн салбарт нийт 5 компани үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний нэг нь “Хүннү Эйр” ХХК юм. Тэгвэл тус компанийн төлөөллүүд шинэ онгоцны онцлог, ач холбогдол компанийн цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
“Хүннү Эйр” ХХК-ийн захирал П.Мөнхжаргал: “Өнөөдөр “Хүннү Эйр” компанийн хувьд баярт үйл явдал болж байна. Бид “Embraer E-190” 2 дахь агаарын хөлгөө хүлээж авч байна. Энэ агаарын хөлөг бүс нутгийн чиглэлд хамгийн ашигтай онгоц юм. Бид үүний өмнө 2019 онд анхны агаарын хөлгөө авсан. Анх бизнес төлөвлөгөө хийхдээ дөрвөн “Embraer E-190” маягийн агаарын хөлгөөр бизнес төлөвлөгөөгөө хийгээд бүс нутгийн нислэгийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Тэр төлөвлөгөө маань харамсалтайгаар ковидын цар тахлын нөлөөгөөр тасалдсан. Энэ жилээс бид МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Монголд зочлох жил” болон бусад агаарын тээврийг дэмжсэн арга хэмжээнүүдийн хүчээр бид ковидын нөлөөллөөс бараг гарч байна. Өнөөдөр бид 2 дахь агаарын хөлгөө оруулж ирж байна. Энэхүү агаарын хөлөг орж ирснээр бид бүс нутагтаа нилээн гол тоглогч болно гэж ойлгогдож байгаа. Эхний ээлжид бид аравдугаар сарын 4-нд Улаанбаатар-Делигийн нислэг үйлдхээр төлөвлөж байгаа. Мөн Дели, Дубай луу бас арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд нислэгүүд төлөвлөчихсөн байна. Дээрээс нь бидний уламжлалт зах зээл болох БНХАУ-ын нислэгүүд байгаа. Казахстаны нислэгүүд байна. Эдгээр нислэгүүдэд нислэгийнхээ тоо давтамжийг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
“Хүннү Эйр” ХХК-ийн Борлуулалтын албаны захирал Ц.Төрболд “Өнөөдөр иргэний агаарын тээвэрт өөрийнхөө өнгө үзэмжээ хадгалсан зорчигчид хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Хүннү Эйр” компани өнөөдөр Монгол Улсын Иргэний агаарын тээврийн салбарт өөрийн эзэмшлийн тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг худалдан авч “Буянт Ухаа” нисэх буудалд онгоцоо амжилттай газардууллаа. Бид тус агаарын хөлгөөр БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Ази, Алмайт, АНЭУ-ын Дубай хот руу шууд нислэгээ хийнэ. Тус онгоцны онцлог гэвэл зорчигчид хамгийн тухтай, байгальд ээлтэй буюу нүүрсхүчлийн хийг маш бага ялгаруулдаг. Энэ нь цаашлаад эдийн засагт ээлтэй юм. Түлш бага зарцуулна гэдэг нь цаашлаад зорчигчдод очих нэгж тасалбарын үнэ буурах боломжтой. Бид Монголын Иргэний агаарын тээврийн салбарт үйлчлүүлэгч нартаа хамгийн хямд, тав тухтай үйлчилгээг бий болгох нь манай зорилго байгаа. “Хүннү Эйр” бол хүний төлөө, зорчигчдынхоо төлөө байж чаддаг агаарын тээврийн компани юм” хэмээв.
Нидерланд Улсаас оруулж ирсэн “Embraer E-190” онгоцны хувьд нийт 97 хүний суудалтай бөгөөд үүний 9 нь бизнес зэрэглэлийн суудал аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
212.45.80.196
Erguu site
Хариулах66.181.186.118
Нуль алдаа. Зөв бичиж сураа ч ээ
Хариулах202.126.92.98
Олон алдаатай байна. Зөв бичиж сураач ээ
202.9.46.78
Ямар жижиг онгоц вэ?
Хариулах66.181.184.12
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Хариулах