Ираны нисэх хүч өнгөрсөн шөнийн довтолгооны үеэр Израилийн агаарын орон зайг хяналтдаа бүрэн авчээ

Х.Батсайхан
4 цаг 43 минутын өмнө

Ираны агаарын цэргийн хүч өнгөрсөн шөнө Израильд цохилт өгөхдөө агаарын оройн зайг нь хяналтдаа бүрэн авчээ.  IRNA агентлаг энэ талаар мэдээлсэн байна. 

Мэдээлэлд "Өнгөрсөн шөнийн /17-18-нд шилжих шөнө/ довтолгоогоор бид дайсны /Израилийн/ газар нутгийн агаарын орон зайг тэр чигт нь хяналтдаа авч, Израилийн ард иргэд манай довтолгооны өмнө ямар ч хамгаалалтгүй байдалд орсон" гэж Ираны нисэх хүчнээс мэдэгдсэн гэдгийг онцлон дурдсан байна. 

Иран улс өнгөрсөн шөнө Израилийн Батлан хамгаалах яамны барилга болон Маор цэргийн нисэх бааз руу пуужингаар довтолжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.