БНХАУ Иран руу нууцлаг онгоц илгээсэн талаар барууны хэвлэлүүд шуугиж байна

Х.Батсайхан
4 цаг 42 минутын өмнө

БНХАУ Иран руу нууцлаг онгоц илгээсэн талаар барууны хэвлэлүүд шуугиж байна.

The Telegraph сонинд анх гарсан уг мэдээллийг сийрүүлбэл, Израиль улс Ираны нийслэлд цохилт өгсний маргааш буюу энэ сарын 13-нд БНХАУ-аас ачааны онгоц хөөрчээ. Маргааш нь дахин нэг ачааны онгоц, түүний нөгөөдөр буюу 16-нд Шанхайгаас мөн нэг ачааны онгоц гээд нийт гурван ачааны онгоц Иран руу ниссэн аж.

Дээрх онгоцууд  БНХАУ-ын баруун этгээдээс хөөрч, баруун хойшоо нэвт нисэн Казахстан, Узбекистан, Туркменистаны агаарын орон зайг туулаад Ираны ойролцоо радараас алга болсон гэнэ. Дээрх гурван онгоцны албан ёсны чиглэл нь Люксембург гэж байсан ч тийшээ очих нь битгий хэл Европын холбооны хилийг ч даваагүй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна